D & G 2009 оны зуны цуглуулга
D & G буюу DOLCE &
GABBANA-гийн 2009 оны зуны цуглуулагыг сонирхуулж байна. Тэдний
цуглуулага яг л далайн эрэг дээр наранд бие шархаар ирсэн усан цэргийг
санагдуулам болжээ. Цагаан, хөх, цэнхэр өнгөнүүдийг суурь болгон бага
зэрэг улаан, шар өнгөөр тодотгож, чамин хүзүүний зүүлт, нарийхан
ороолтоор гоёсон нь энгийн мөртлөө өвөрмөц, донжтой дүр төрхийг бий
болгожээ.
Харин гутал нь энгийн индүүн ултай
юм шиг хэрнээ дундуур нь таслан өөр өөр өнгөөр ялгаж өгсөн байгаа нь
бас л их донжтой санагдлаа. Мөн нярай хүүхдийн малгайг санагдуулам
өвөрмөц малгайг нь дурдахгүй өнгөрхийн аргагүй юмаа.