Тавтай морил Зочин | RSS
Бямба
2024-04-27, 0:02 AM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  8 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 8 сар » 3 » УДЭТ-ын жvжигчин Г.Отгонцэцэг
УДЭТ-ын жvжигчин Г.Отгонцэцэг
11:58 PM


  УДЭТ-ын жvжигчин Г.Отгонцэцэг: Надад сайхан бvсгvйн 21 шинжээс 20 нь бий


Кино драмын урлагт хєл тавьж єєрийн гэсэн єнгє тєрх, авъяасаараа олонд танигдсан залуу жvжигчдийн нэг бол яах аргагvй УДЭТ-ын жvжигчин Г.Отгонцэцэг. "Хувьсал продакшнаар овоглож урлагийн тайзнаа хєл тавьж байсан нь саяхан ч олон кино жvжгийнхээ дvрээр залуусын сэтгэлийг эзэмдээд буй. Тэрээр сvvлийн vед ардын дуу дуулж олонд хvргэсэн нь тvvнийг дууны урлагт хvч vзэхээр шийдсэн гэх таамаг тєрvvлсэн. Иймд жvжигчин Г.Отгонцэцэгтэй уулзаж энэ тухай ярилцлаа.

-Сvvлийн vед та ардын дуу дуулах болсон нь олны анхааралд єртєж байгаа. Яагаад заавал ардын дуу дуулахаар болов?
-Монгол хvн болж тєрсєнийх бас уран бvтээлч хvний хувьд дуулж vзэхийг хvссэн. Ардын дуу, уртын дуу, рок поп дууг ч жvжигчин хvн дуулах чадвартай байх ёстой гэж би боддог. Тэгэхээр ганц ардын дуу ч биш vvний дараа поп дуу дуулна гэж бодож байна. Ардын дуугаа би баяр наадмын мэндчилгээ болгож хvмvvст хvргэсэн. Урьд нь "Vзэсгэлэн гоо" ардын дууг дуулаад бичvvлчихсэн, урын санд орчихсон байсан болохоор дууг зvгээр хадгалаад орхих биш тvvнийгээ дvрсжvvлээд хvмvvст хvргэе гэж бодсон юм. Жvжигчин Эрдэнэцэцэг эгч бид хоёрын хувьд 2008 оны “Гэгээн муза" наадмаар УДЭТ-ынхаа уран бvтээлчдээ тєлєєлєєд драмын урлагийн энэ том наадмыг хvндэтгээд мэндчилгээ болгож "Цэнхэрлэн харагдах уулс" ардын дууг этник хэлбэрээр дуулсан. Тэгээд тvvнийгээ бас vзэгчиддээ хvргэх vvднээс клипжvvлсэн.

-"Vзэсгэлэн гоо" дууны клипэнд таны нvцгэлсэн хэсэг их содон туссан. Ардын дууны клипэнд ийм дvрсийг их бодолтой оруулах хэрэг гарсан байх?
-Гоо сайхан ертєнцийг аварна гэдэг шvv дээ.Тэр утгаараа мєн дууныхаа нэрэнд тохируулж тийм дvрс оруулсан. Яахав илvv гоёор гарах боломжтой байсан ч монгол ардын дуу дуулж байгаа учраас дуундаа тохируулж энгийн даруухан байдлаар эмэгтэй хvний гоо vзэсгэлэнг илтгэхийг зорьсон. Ер нь эмэгтэй хvн бvр хувцасаа тайлаад нvцтэн байхад єєрийн гэсэн гоо сайхан шинжийг агуулсан байдаг шvv дээ. Тvvнийг л харуулахыг хvссэн. Тэрнээс биш бvр ил задгай, бvтэн нvцгэлж гаргаагvй. Хэрвээ тэгж гаргасан бол тэр сайхан монгол ардын дуунаас гажуудна шvv дээ.

-Таныг ардын дууны CD гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл тэгвэл оргvй байх нь ээ?
-Єє тийм зvйл байхгvй ээ. Тийм мэдээлэл гарсаныг би мэдээгvй юм байна. Гэхдээ яагаад ч юм сvvлийн vед би ардын дуунд дуртай болсон. Дуулахад хvртэл цаанаа л єєр байдаг. Сонсоход сонсголонтой шvv дээ. Угаасаа уртын дуу, ардын дуу гэдэг дуулж байгаа хvнээсээ маш их уран чадвар шаарддаг. Уран бvтээлч хvний хувьд єєрєєсєє дандаа илvvг нэхэж чадахгvй юмаа чадахын тулд эрэл хайгуул хийж оролдохыг хvсдэг. Тэр vvднээс ардын дуу дууллаа.

-Vзэгчид таныг хэр хvлээж авч байна. Тэр тусмаа мэргэжлийн хvрээнийхэн таны дуулах чадварт ямар vнэлгээ єгч байна вэ?
-"Vзэсгэлэн гоо" дууг би бvр оюутан байхдаа бичvvлсэн. СУИС-д сурч байхдаа СТА Мєнхзаяа багш маань "Миний охин энэ дууг дуулаач. Чамд яг тохирно, чи чадна" гэж хэлж байсан. Ардын дуу дуулах vнэндээ их хэцvv юм билээ. Тэгээд 3-р курст байхдаа бичvvлж байсан. Яг мэргэжлийн шvvмжлэгч хvнтэй уулзаагvй. Жvжичин хvн болохоор намайг энд тэндхийн арга хэмжээнд ирээд мэндчилгээ дэвшvvлээд єгєєч гэдэг. Тийм vед драмын театраа тєлєєлєєд очиж дуулдаг. Хvмvvс их єндєр сэтгэгдэлтэй хvлээж авч байсан. Тэгэхээр нь ер нь дvрсжvvлье гэж бодсон. Хєгжмийн зохиолч, зарим нэг мэргэжлийн хvмvvс сонсоод сайн дуулсан байна. Цаашид яг ийм мэргэжлийн тvвшинд хийгээрэй гэж хэлж байсан.

-"Хувьсал" продакшнаас гарсанаа зєв алхам гэж боддог уу? Драмын театрын босго єндєр гэдэг. Таниас маш их чадвар шаардаж байгаа байх?
-Миний хувьд "Хувьсал" продакшнаас гарч УДЭТ-т орсон нь 100 хувь зєв шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл "Хувьсал" продакшн бол хувийн байгууллага. Дандаа залуу жvжигчид байдаг учраас бие биенээсээ суралцах зvйл бага. Бvгд адилхан сурч яваа залуус. Мєн тавьж байгаа бvтээл нь vзэгчдийн сэтгэлд нийцэхээр чанартай ч гэсэн яг мэргэжлийн, бvр хvнд хvнд драмуудыг тавьдаггvй. Драмын театрт орсноороо vе vеийн олон жvжигчдээс суралцаж, их зvйлийг єєртєє авч байгаа. Улсын байгууллага болохоор бvх тєрлийн жvжгийг мэргэжлийн єндєр тvвшинд тавьдаг учир жvжигчин их хєгждєг. Нэгэнт би жvжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээд vvгээрээ хоолоо олж идэх болохоор энэ мэргэжлийнхээ vр дvнг vзнэ гэж боддог.

-Нэг хэсэг драмын жvжиг ар араасаа л тавигдаж байгаад завсарлалаа. Таны хувьд энэ хооронд олон бvтээлд дvр бvтээхээр бэлдсэн байх?
-СУИС-г тєгссєн хєгжимт театрын ангийнхан маань бєєнєєрєє нийлээд нэг уран сайхны кино хийсэн. Зураг авалт дуусаад монтаж хийж байгаа. Намар нээлтээ хийх байх. Мєн ирэх намар УДЭТ-т Виктор Гюгогын "Парисын дарь эхийн сvм" хэмээх дэлхийн алдартай сонгодог зохиолоор Монголд анх удаа бvрэн хэмжээний мюзикал жvжгийг мэргэжлийн тvвшинд тавих гэж байна. Энэ жvжгийн гол дvр Смералдагийн дvр дээр ажиллаж байгаа. Энэ жvжгийг манай драмын театр хоёр группээр бэлдэж байгаа юм. Нэг ёсондоо хоёр єєр групп тоглоно гэсэн vг. Драмын театрт ороод удаагvй залуу жvжигчний хувьд ийм том дvр надад оноож итгэл хvлээлгэсэн найруулагчдаа их баярлаж байгаа. Итгэлийг нь алдахгvй гэж маш их хичээж байгаа.

-Сvvлийн vед манайхан кино урлаг руу хошуурах болж. Мэдээж таныг кинондоо тоглуулах гэсэн санал их ирдэг байх?
-Хvмvvс кино их хийж байна. Кинонд тоглуулах санал маш их ирсэн л дээ. Зэрэг зэрэг ирэхээр би чинь ганц биеэ хэд хуваах вэ дээ. Гэхдээ хоёр гурван газар зэрэг ажилласан. Би залуу хvн гээд л хамаагvй єдєр шєнєгvй, цаг наргvй ажиллаж болдоггvй юм байна гэж залуустаа хэлмээр байна. Ажил амралтаа зохицуулж єєрийнхєє эрvvл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хийх ажил vнэхээр их байна. Хоёр гурав хоногийн дараа бас нэг киноны зураг авалтанд явах гэж байна. Єєр кинонуудын санал ирж байгаа ч миний хувьд киноноос илvv жvжгэндээ маш их ач холбогдол єгч байгаа.

-Шинэ vеийн драмын урлагт тол модель Д.Пvрэвсvрэн та хоёр имиж, дvр тєрхєєрєє эргэлт хийж чадсан. Мэдээж нэг ангийн найзууд холбоо харьцаатай байдаг байх. Хамт кино жvжигт тоглох тєлєвлєгєє бий юу?
-Сая манай ангийнхны хийсэн кинонд бид хоёр найзууд болж тоглосон. Уран бvтээлч хvмvvс янз бvрийн л бvтээл дээр хамт ажиллана байх.

-Урлагт хvч vзэж яваа залуу хvний хувьд спонсор байгууллага зайлшгvй хэрэгтэй. Спонсор олохын тулд зарим нэг зvйлээ золионд гаргах явдал урлагийнханд байдаг гэдэг. Таны хувьд?
-Уран бvтээл дээр дэмжиж хамтарч ажиллах спонсор байгууллага байх шаардлагатай. Би одоогоор яг бие дааж уран бvтээл хийгээгvй учраас спонсор хайгаад байх шаардлагагvй. Тэр тал дээр нэг их ач холбогдол єгєєгvй байна. Сайн ажиллаж єєрийгєє сайн хєгжvvлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Олны танил сайхан бvсгvйн хувийн амьдралыг уншигчид маань сонирхож байгаа байх?
-Ээж аавтайгаа, эгч ахтайгаа элэг бvтэн сайхан л амьдарч байна. Одоогоор уран бvтээлдээ цаг заваа зарцуулаад гэр бvлийн амьдрал зохиох завгvй хойш нь тавьчихаад л явж байна. Тайз хvнийг голно уу гэхээс хvн тайзыг голохгvй. Тэгэхээр хєгшрєхєєсєє ємнє сайхан дvр бvтээж чадвараа харуулах хэрэгтэй байна. Тийм болохоор одоохондоо найз залуу гэр бvл зохиох тал дээр яарахгvй байгаа. Миний тухай янз бvр хэл ам их гардаг. Болсон болоогvй хvмvvстэй холбоно, ор vндэсгvй яриа гадуур тараад тэр давслагдсаар байгаад сvvлдээ сонин хэвлэлээр бичигдэх нь бараг хэвийн vзэгдэл болж. Эхэндээ би маш их шаналдаг байсан. Зарим нь намайг єєр хvнтэй андуурч ярьдаг юм шиг байгаа юм. Сvvлдээ би ч алийн болгон шаналж гутрах вэ дээ. Тэр болгонд миний эрvvл мэндэд ч нєлєєлнє. Хийж байгаа ажил хєдєлмєрт ч муугаар нєлєєлнє. Тэр бvхнээс эмээх юм бол би чєлєєтэй ажлаа хийж чадахгvй болно гэдгийг ойлгоод тэр тал дээр нэг их ач холбогдол єгєхєє больсон. Тэртээ тэргvй намайг миний ойр дотныхон хамтарч ажилладаг хvмvvс мэднэ. Монголын 2 сая гаруй бvх хvнд таалагдах албагvй. Санаа сайн бол заяа сайн гэдэг дээ.

-Жvжигчин Энхтуул урьд нь ярилцлага єгєхдєє сайхан бvсгvйн 21 шинжээс 19 нь надад бий гэж ам бардам хэлж байсан. Таны хувьд сайхан бvсгvйн 21 шинжээс хэдийг нь єєртєє бvрдvvлсэн гэж боддог вэ?
-Надад ямар ч байсан 20 шинж нь байгаа байх гэж бодож байна.

-Шинээр урлагт хєл тавьж байгаа залуу охид зоригтой, нvцгэлж биеийн гоо сайхнаараа гайхуулдаг болсон. Сексийн талаар ч илэн далангvй мэдэгдэл хийдэг болж. Та ч бас энэ тал дээр дутахгvй байх?
-Мэдээж хэрэг секс гэдэг бол амьдралын зайлшгvй шаардлагатай хэрэгцээ шvv дээ. Секс бол амьдрал биш, амьдралын хэрэгцээ гэж би ойлгодог. Vнэхээр хайртай хvнтэйгээ хаана ч, ямар ч нєхцєлд, хэний ч ємнє хийж чаддаг л байх хэрэгтэй. Хэнтэй ч хамаагvй таарсан болгонтойгоо хаа сайгvй хийх биш. Секс гэдэг чинь єєрєє их ариун нандин байх зvйл. Хvмvvст баяр баясгалан эрч хvч энерги єгдєг зайлшгvй шаардлагатай витамин гэж хэлж болно. Тийм болохоор таарсан хvнтэйгээ хамаагvй хийх юм бол утгагvй. Vнэхээр энэ миний амьдралын хань, найз залуу гэж боддог хvн болгон тэднийг мэдэж байгаа тохиолдолд яагаад сексийг хаана ч хийж болохгvй гэж. Хаана ч хэний ч ємнє хийж чадаж байж л илvv их таашаал авна гэж боддог.

-Сэтгvvлийн нvvрэн дээр нvцгэн зургаа авахуулах санал ирдэг vv?
-Надад дандаа тийм санал ирдэг. Аягvй хэцvv(инээв.сурв). Нvцгэн зураг авахуулна гэдэг хэзээ хаана ямар тохиолдолд гэдгээ бодох хэрэгтэй. Тэрнээс биш юм л бол нvцгэлээд байвал утгагvй. Клипэнд кинонд ч нvцгэлээд бvх юман дээр нvцгэн зургаа тавиад байвал утгагvй биз дээ. Яахав нэг бодлын чєлєєтэй, нээлттэй юм шиг санагдах байх. Хувь хvний зvгээс єєрийн vнэ цэнэ гэж байх хэрэгтэй. Намайг аймаар л нvцгэлдэг гээд байдаг юм. Яг vнэндээ учиргvй нvцгэлээд, секс хийж тоглосон кино, клип байхгvй. Хvмvvс тэгж хандаад байхаар гайхдаг. Бодвол миний тєрхєнєєс шалтгаалдаг байх л даа.

-Ер нь таныг их секси гэдэг. Vvнтэй санал нийлэх vv?
-Санал нэгдэнэ. Хvмvvс ч тэгж хэлдэг. Ямар ч хувцас ємссєн секси харагддаг гэж хэлдэг. Секс тєрхийг илтгэхэд эмэгтэй хvний биеийн харьцаа их чухал байдаг. Хоёрдугаарт нvvр царайны тєрх, харц гол нєлєєлдєг юм шиг байгаа юм. Хичнээн их нvцгэлээд байгаа хирнээ секси гэж нэрлэгддэггvй хvмvvс зєндєє л байна ш дээ. Миний хувьд зарим хувцасны тал дээр их асуудал vvсдэг. Зvгээр хувцас ємсvvлээд байхад л секси харагдаад байх юм. Яаж єєр харагдуулах вэ гээд л асуудал гардаг.

-Хvvхнvvд жин нэмэхээс их айдаг. Хоолоо хасаад л янз бvрээр vздэг. Та яаж биеийнхээ галбирыг хадгалдаг вэ?
-Мэдээж урлагийн хvн жин нэмэхгvй байхыг боддог. Гэхдээ би хоолны дэглэм барьдаггvй. Дуртай амттан, хvссэн хоолоо иддэг. Тэрийгээ би хэдэн цагт ч хамаагvй иддэг. Шєнє орой ажлаа тараад 2, 3 цагт ч хамаагvй єлсєж л байвал иддэг. Хоолоо сойгоод эм тан уугаад байдаггvй. Фитнессээр хичээллэдэг ч ажлын онцлогоос болоод тогтмол хичээллэж чаддаггvй юм.

-Урлагийн зам гэдэг хатуу, маш их тэвчээр шаарддаг салбар. Зарим юмаа золиослох шаардлага зайлшгvй гардаг гэдэг?
-Хvн амжилтанд хvрэхийн тулд ямар нэг зvйл золиосонд гаргадаг. Ялангуяа урлагийн эмэгтэйчvvдэд заавал тийм зvйл байдаг. Би ч бас золионд гаргасан. Гэр бvл зохиох нас болсон ч хvнтэй суугаагvй, хvvхэд гаргаагvй явна. Гэтэл vеийнхэн маань бараг гурав дахь хvvхдээ гаргаж байх жишээтэй. Ингээд бодохоор би єєрийгєє золиосолж байгаа хэрэг. Vеийн найзууд маань хайртай хvнтэйгээ зугаалаад цагийг сайхан єнгєрєєж байхад би ажил гээд л явж байна. Яахав хааяа цаг зав гаргаж найз нартайгаа аятайхан pub-д сууж амьд хєгжим сонсох дуртай. Боломжтой бол ажлаа зохицуулчихаад night club-т орж бvжиглэж стрессээ тайлах дуртай. Тиймэрхvv маягаар л залуу насыг єнгєрєєж байх шив дээ. Тэрнээс биш хайр дурлалыг нь одоо хvртэл мэдрээгvй л явж байна.

-Мэдээж тохь тухтай амьдралыг цогцлоохыг хvсдэг байх?
-Тэгэлгvй яахав. Хvvхэдтэй болоод хайртай хvнтэйгээ хамт сайхан амьдрахыг хvсдэг. Ялангуяа Валентины баяр, хvvхдийн баяраар найзууд маань мэдээж хайртай хvнтэйгээ, гэр бvлээрээ тэмдэглэнэ. Тийм vед би ганцаараа байдаг. Ёстой асар их юм толгойд бодогдоно. Бага зэргийн гуниг тєрнє. Гэлээ гээд яахав миний сонгосон зам ийм юм чинь.

-Таньтай танилцаж дотносохыг хvсдэг эрчvvд олон байдаг байх. Хvн хvний хандлага єєр байна биз? Магадгvй зарим нь энэ нvцгэлдэг хvvхэнтэй нэг шєнийг єнгєрєєе ч гэж боддог байх?
-Янз янзын л хvнтэй танилцана. Ажил хэргийн холбоогоор найз нєхдийн холбоогоор гээд л жvжигчин хvний хувьд хvндэлж харьцдаг хvмvvс байна. Би єєрєє романтик зvйлд дуртай. Ямар нэгэн юманд сэтгэлээсээ ханддаг vнэнч халуун дулаан зан чанарт дуртай. Зvгээр л нэг тvр зуурын зvйлд дургvй. Залуучууд болохоор зvгээр л зугаа цэнгэлийн журмаар энэ бvсгvйтэй найзалъя гэж ханддаг. Ер нь жаахан хєнгєн болчихсон санагддаг. Намайг сонин хэвлэлээр янз янзаар бичдэг, секси энэ тэр гэдэг болохоор энэ хvvхэнтэй унтаад vзчихье гэдэг vvднээс надтай харьцдаг эрчvvд ч бий. Би чинь хvн юм чинь энэ надтай ямар хандлагатай харьцаад байна гэдгийг мэдэлгvй яахав. Дотроо дvгнээд л зайгаа барьдаг. Яг миний хvсэж явдаг тийм эр хvнтэй одоохондоо учраагvй л байна.

-Гэрийнхэн ээж аав чинь таныг кино жvжигт нvцгэлэхээр яаж хvлээж авдаг вэ?
-Манай ээж аав нэг их юм хэлдэггvй юм аа. Би чинь айлын одонгийн охин. Дээрээ олон эгчтэй. Тэд маань уран бvтээлч, урлагийн хvн гэдэг утгаар минь хvлээж авч хvлээн зєвшєєрдєг. Харин жаахан энгэр задгай бариу хувцас ємсєхєєр ээж маань настай хvн болохоор хэтэрхий бариу юм ємсєєд байх юм гэдэг.

-Эротик киноны санал ирдэг vv сайт, wap vйлчилгээ
-Ирэлгvй яахав. Хэд хэдэн эротик кинонд тоглох санал ирсэн ч би тоглоогvй. Сайтуудаас, нvцгэн зургийг чинь тавъя, гэрээ байгуулъя, худалдаж авъя гэсэн санал маш их ирдэг.

-Пластик мэс засал хийлгэсэн олны танил хvvхнvvдийн нэг бол та. Бараг л бvх юм нь хиймэл гэх яриа хэтрvvлэг байх л даа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний бодлоор энэ чинь байх л асуудал. Бvх юм нь ч юу юм бэ. Олны танил болсон хvмvvсийг л хэл аманд єртvvлж гоочлох гэсэндээ хиймэл энэ тэр гээд байдаг. Монголын нєхцєлд пластик мэс засал маш их хєгжиж байна. Эмэгтэйчvvд ч биш эрэгтэйчvvд маш их хийлгэдэг болсон. Энэ тал дээр нэг их эмзэглээд байх юм биш гэж би боддог. Хvн болгон єєрийнхєє сэтгэлд нийцсэн гоё байхыг хvсдэг шvv дээ. Дандаа л гоочлоод байдаг нь утгагvй санагддаг. Бvр бvх юм нь хиймэл байна гэж юу байхав. Ганцхан урлагийнхан биш энгийн хvмvvс ч давхраанаас авахуулаад бvгд л хийлгэж байна. Энэ чинь тийм сонин хачин зvйл биш.

-Танд баярлалаа.

Монголчуудын амьдрал
Category: Ярилцлага | Views: 2085 | Added by: Oyuk | Rating: 5.0/1 |
Total comments: 4
0  
4 зочин   (2012-09-13 3:58 PM) [Entry]
Энхтуул бол үнэхээр сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан байх. Харин өөрөө бол арай бишээ. Муухай бүсгүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ сайхан гэдэг тодотголд яг өөрийн ориг бие царай орох болов уу

0  
3 zkchin   (2012-06-04 7:02 PM) [Entry]
өөртөө итгэлтэй нь сайн хэрэг ч сайхан хүүхэн гэж би л лав чамайг хэлэхгүй юм байна.

0  
2 FKJGDGN   (2011-12-18 11:30 AM) [Entry]
сайхан юмаа гэхдээ 20 шинжн ч юу юум бэ

0  
1 boldoo   (2009-08-04 5:54 PM) [Entry]
Saihan huuhen arai uur baidag baihaa !!! hehe

Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->