Статистак |
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
Удирдагч |
|
|
Main » 2009 » 8 сар » 2 » Битгий уйлуулаарай...
Битгий уйлуулаарай... | 2:32 PM |
Битгий уйлуулаарай... \ Эрчүүддээ хандсан шүлэг \
Бэр болж аавын чинь босгоор алхсан Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорой Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол Би чиний хань гээд яах юм бэ.
Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай Халамж дулаан эр хүний түшигээ Харамгүйгээр ганцсан түүндээ л зориулаарай Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч Бурхан биш хань чинь л амьдралын түшиг Бууж мордохын зуур нас нэмдэг хорвоод Буруутгаж нэгнийгээ зовоогоод яах юм бэ.
Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой Эвдэрсэнийг нөхөж хатууг зөөллөх сэтгэл Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань Энэрэл хайрын хязгааргүй ундарга Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдраарай...Зохиогчийг нь үл мэднэ.
|
Category: Шүлэг |
Views: 1051 |
Added by: Oyuk
| Rating: 0.0/0 |
|
|
|
Нэвтрэх |
Тавтай морил Зочин
|
|