Статистак |
Нийт: 5 Зочин: 5 Гишүүн: 0 |
Удирдагч |
|
|
Main » 2009 » 8 сар » 1 » Эхнэр чи үүнийг ухаар
Эхнэр чи үүнийг ухаар | 5:09 PM |
Эхнэр чи үүнийг ухаар
Бүсгүй минь бачимдаж бүү уурла Балга тагш юм уугаа л биз Балай болтлоо согтож ирчихээд Гал залшисан мэт ойж буун үсчиж Галав юүлэв үү гэмээр түйвээгээгүй л бол Халамцуухан орж ирчихээд Гэмшингүй царайчлах ханиа Өөдгүй муу үгээр өргөстэй харгана шиг бүү ороолго Өөнтөглөж хэрүүл өдөхийн оронд Эрлэгийн элчийг ч уярааж буцаах Энхрий ялдам харцаараа аргадаж Зүгээр дээ хонгор минь зүгээр гэж Зүрхэнд нь хүртэл зөөлөн шивнээрэй. Бодсон санасан нь бүтэлгүйтэж бүдэрвэл Бачуурсан сэтгэлээ тайтгаруулах гэж нэг ууна Азын од магнайд нь харваж Амжилтын түлхүүр гартаа атгавал Ааграхан омогрохож онгирч нэг ууна Тайтгарах гэж уучихаад тэнцэж ядан ирэхэд нь Тээршааж ярвайн угтах хэрэггүй Зовлонг нь хугаслах л гэж ханилсан юм чинь Зөөллөж аргаад ханийн түшгийг мэдрүүлээрэй Амжилтаа тэмдэглэж ажлынхантайгаа наргичихаад Амраг ханьдаа дуулгахаар яаран яаран ирэхэд нь Жавартай харцаар шилбүүлдэх хэрэггүй ээ Жаргалаа хуваалцах гэргий нь чи болохоор Жавар үргээх хайраа дэлгэн угтаарай...
Зохиогчийг нь үл мэднэ.
|
Category: Шүлэг |
Views: 916 |
Added by: Oyuk
| Rating: 0.0/0 |
|
|
|
Нэвтрэх |
Тавтай морил Зочин
|
|