Та бүхэнд алдарт LOUIS VUITTON-гийн 2009 оны зуны коллекцийг толилуулж байна. 2009 оны зунд зориулж тэд 70аад оныг санагдуулам богино юпка болон дэгжин даашинзыг 80аад оны үед ихээхэн дэлгэрсэн том хээнцэр мөрөөр чимэглэжээ. Өнгөний хувьд нэлээд өвөрмөц, уйтгартай биш өнгөнүүдийг гайхалтайгаар зохицуулж чаджээ.
Харин гутал цүнхний хувьд өмнө нь хэзээ ч байгаагүй өвөрмөц хийцтэй үнэхээр цоо шинэ зүйлийг урлажээ. Тэд энэхүү гуталаа хийх санааг Африкийн омогийн хүмүүсийн өмссөн хувцас, гутал, таавчиг, зүүлт, гоёл чимэглэлээс авчээ. Африк маягийн энэ style нь зөвхөн LOUIS VUITTON бус бусад алдартай брендүүд мөн ажиглагдаж байгаа бөгөөд загварын ертөнцийн хувьд энэ зуны хамгийн том тэсрэлт болж чадсан юм.