Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн нүдээр
Энд моодны тухай
огтхон ч дурдахгүй. Харин эмэгтэйчүүдийн хувцаслалтыг эрчүүдийн харцаар "шүүх" болно. Яагаад гээч. Яагаад гэвэл моод бол түр
зуурын чамирхал. Харин эрчүүдийн мэдрэмж олон арван
жилийн хувиралд шалгаран үлдсэн ойлголт.
Зарим үед хэт моод
хөөсөн эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийг бүр цочирдуулж орхидог тул
эмэгтэйчүүдийг загварын шинэ хандлагыг мэдэх албагүй гэж тэд үздэг. Эсвэл бүр
эсрэгээрээ, эрчүүдийн нүдэнд өртөх битгий хэл бүр элэг доог болж орхидог гэнэ.
17-50 насны эрчүүдийн дунд эмэгтэйчүүдийн хувцаслалт ямар
сэтгэгдэл төрүүлдэг талаар санал асуулга явуулахад,
Богино банзал – Сэтгэл хөгжөөж, дуу алдуулдаг.
Урт банзал - " Яахав, зүгээр".
Том размерийн урт банзал -"Энэ ч өөр хэрэг шүү. Онооны
оёдол нь дээшээ, банзал нь гэрэлтдэг материалтай байвал ч !"
Бариу даашинз - Эрчүүдийн ойлголтоор бол бүх насны эмэгтэйчүүдэд
зохидог хамгийн сайхан хувцас. Гэхдээ өөр нэмэлт зүйлгүйгээр шүү.
Өмд – Сэтгэгдэл тэг. "Хэрэв бариу бол сонгодог сайхан бие
галбиртай бүсгүйг харцаараа үдэх л байх, гэхдээ богино банзал хамаагүй
дээр". Өмд мэдээж хэрэг, ажил, амралтын үеэр өмсхөд хамгийн эвтэйхэн
хувцас. Эрчүүд үүнийг ойлгодог. Гэхдээ л эрчүүд болзоонд ирэх бүсгүйгээ ямар
хувцастай харахыг хүсдэгийг та ойлгосон л байлгүй.
Цагаан цамц – Ихэнх эрчүүдэд цагаан цамцтай эмэгтэй хамгийн их
таалагддаг. Яагаад гэдгийг мэддэггүй. Тэд ч үүнийгээ тайлбарлаж чаддаггүй.
Цагаан өнгө нь цэвэр цэмцгэр, нямбай байдлын илэрхийлэл. Нимгэн цагаан цамц
өмссөн бүсгүйн дотуур хувцас нэвт харгддаг нь тун эротик байдаг. Энгэрийх нь
гурав дахь товч нь санаандгүй тайлагдсан бол эрчүүдийн харц шууд л “яваад
орчихдог”. Ер нь бол цагаан цамц нь хар өнгийн банзал, өсгийтэй шаахайтай
хослохоороо нарийн бичгийн даргын байнгын гоёл болчихдог. Бүсгүйчүүдийн ийм
хувцаслалтыг эрчүүд таашаадаг юм.
Пүүз - Өмдтэй адилхан сэтгэгдэл төрүүлдэг. Бритни Спирз шиг байнга жинс, пүүзтэй байх гэж үү? "
Өндөр өсгийтэй туфли
– Гурван удаа давтан “Тийм” гэж хэлнэ. Гэхдээ, "Өндөр өсгийт өмссөн 100
килограммын жинтэй эмэгтэйг харахад түүний нүсэр биеийг даалгүй шажигнан
хугарчих мэт санагддаг. Бурхан минь, түүний хувьд пүүз өмссөн нь дээр гэж
хэлмээр байна".
Торгон оймс – Тийм ч
хялбар тайлбар өгч боломгүй. Тунгалаг хар өнгийн, эсвэл биений өнгөтэй, “наранд
борлосон" мэт өнгөлөг бор, торон, ардаа оёотой торгон оймстой бүсгүйн
хөлийг харах дуртай төдийгүй бүр “нүдээ унагаж” орхидог. Харин хурц тод
өнгөтэй, элдэв тэгш өнцөгт хээтэй, цэцгэн нэхээстэй торгон оймс эрчүүдийг
аягүйцүүлж бүр бачимдуулдаг гэнэ. “Шар улаан өнгийн торгон оймстой эмэгтэйтэй
болзоонд хэзээ ч явахгүй. Ингэхэд түүний толгойнд юу байдаг байна аа. Магадгүй
тэр гэртээ матар тэжээдэг байх” хэмээн зохимжгүй оймс сонгосон эмэгтэйг эрчүүд
ёжилдог.
Маникюр – Мэдээж энэ
бол хувцас биш ч бараг л аксессуар болчихсон. Охидууд гэхэд хумсаа элдэв чулуу
сэлтээр чимэглэдэг болсон. Эрчүүд иймэрхүү чимэглэлийг огт анзаардаггүй бөгөөд
“Яахаараа ийм аймшигтай зүйлийг хумсандаа наадаг байна аа” гэж гайхширдаг.
“Арван сантиметр хүрэхгүй хуруунд ийм элдэв чимэглэл ямар хэрэгтэй юм бол”
хэмээн хөхрөлддөг гэнэ. Гэхдээ эрчүүдэд нэг өнгийн лакаар хумсаа будсан урт
цэмцгэр хуруутай бүсгүйчүүд ихэд таалагддаг.
Бидний амьдрал нэг
байрандаа зогсдоггүй нь мэдээж. Гоо сайхан, моод, сексийн ойлголт бүгд
өөрчлөгддөг.
Гэхдээ л богино хар
даашинз ертөнцөд мэндэлсэн өдрөөсөө л эрчүүдийн харцыг булаасаар ирсэн бөгөөд
хэн ч хэзээ ч өөрчилж дийлэхгүй биз ээ.