Тавтай морил Зочин | RSS
Пүрэв
2024-04-25, 11:49 PM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  6 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 6 сар » 1 » 26 настай охин
26 настай охин
5:56 PM


Би одоо 26 настай ч охин биеэрээ байгаа, охин биеэ хөндүүлэхээс айдаг


-Одоо хаагуур юу хийж явна?
-Нэг их хийсэн юм алга даа.Ажил хайж гадуур их явах л юм.Нэг хэсэг МОНРТ-д туслахаар ажиллаж байсан. Болж өгвөл жүжигчний мэргэжлээрээ ажиллах санаатай тэр бүр санасаар бүтэхгүй хорвоо юм даа.
-Одоо ажилгүй байгаа болохоор амьдрал ямархуу байна?
- Тиймээ хэцүүгийн ард гарахгүй гээд ч яах вэ дээ.Би ч өөрөө бас их залхуу хүн шүү дээ.Гэртээ тухтай байвал идээд унтаад энэ ч надад тааламжтай байдаг. Харин хэт их даварвал ээж уурлана, бүхэл бүтэн дээд сургууль төгсчихөөд гарч ажил хай энэ тэр гээд уур амьсгал хэцүүдээд ирвэл нйгйй л ажлын эрэлдээ гарна даа. Гэхдээ би өөртөө нэг их итгэлгүй байгаа болохоор ажил шаргуу хайгаагүй байна.Ажил хийнэ гэдэг чинь тухайн хэмжээний хариуцлагатай байх шүү дээ.
-Чамайг ажилд оръё гээд очихоор удирдлагууд нь хэр зэрэг хүлээж авдаг вэ?
-Янз бүр.Ихэнх нь хүндэтгэсэн байр суурнаас. үеийн охидууд маань эхлээд тохуурхсан байртай харьцдаг бол дараа нь дотносоод ирэхээр их сайн найзууд болдог. Тэр ч бүү хэл үерхээд буу халаад ирэхээр “Чамайг бид одой хүн гэдгийг бүүр мартчих юмаа” гэдэг.
-Уучлаарай ээж аав гэр бүлээ танилцуулахгүй юу?, Үнэхээр бүгд ийм жижигхэн хүмүүс байдаг уу?
-Миний аав жирийн хүн ээж маань над шиг одой хүн би өөрөө айлын ганц хүүхэд.Ээжийн маань эгч дүүсийн хүүхдүүд бүгд л жирийн хүмүүс,ямар сайндаа манай хамаатнууд шоглож нэг хожгор 7 можгор гэж инээлдцгээдэг юм. Би багаасаа аавын хайрыг мэдрээгүй өссөн. Одоог хүртэл ээжтэйгээ хамт амьдарч байна.
-Ер нь ийм одой болж төрсөндөө гунж гутрах үе гардаг уу?
-Гаралгүй яахав, тийм үе зөндөө байна заримдаа гутарсан үедээ хээр хол очиж байгаад хашгирч уйлж орилдог.Мэдээж эмэгтэй хүн болсон хойно эсрэг хүйсний хүнтэй танилцаад сайхан байхыг боддог. Тэр үед би яагаад ийм жижиг одой болоод төрсөн юм болоо гэж гутардаг. Заримдаа бол амар ч юм шиг бусад охид шиг сэтгэлийн шарх энэ тэр эдлэхгүй.
-Ер нь гутралаа яаж тайлдаг вэ?
-Өө гутрах үе зөндөө байна.Нэг сайхан уйлдаг юм даа.Түүнээс над шиг жижиг хүн архи уугаад тамхи татвал ямар муухай харагдах вэ гэхээс ичдэг.
-Чи кинонд тоглосны дараахан найз залуутай болсон сураг байсан одоо тэр найз чинь хаана юу хийдэг вэ?
-Үгүй ээ. Яг албан ёсны найз залуу байхгүй.Харин кинонд тоглосны дараа нэг залуу намайг маш их эргүүлсэн. Гэхдээ би тоогоогүй хүнд чинь бас нэг гоо зүйн мэдрэмж байна даа. Хичнээн би одой жижигхэн хүн ч гэсэн арай ч тийм царай муутай бүүр дэндүү царай муутай хүнтэй үерхэхгүй ээ.
-Царай муутай ч сайхан сэтгэлтэй чиний ирээдүйн хань байж болно шүү дээ?
-Үгүй ээ би бас хүнийг ганцхан гадаад үзэмжээр нь дүгнэсэн юм биш. Гол нь намайг одой жижигхэн гэж доромжилж байгаа юм шиг харьцсан нь таалагдаагүй.
-Тэгвэл чи ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж боддог вэ? Ер нь сексийн асуудлаа хэрхэн зохицуулдаг юм?
-Надад бол сексийн асуудал энэ тэр гэж байхгҮй. Би одоо 26 настай ч охин биеэрээ байгаа. Би охин биеэ хөндүүлэхээс хаширладаг айдаг эмээдэг.
-Хүүхэд гаргах нас оройтлоо гэж эмээдэггүй юу? Ер нь хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ?
-Тиймээ нас явж л байна. Тэглээ гээд юу ч үгүй би яах вэ дээ. Ядаж хүүхдийнхээ живхний мөнгийг олох чадвартай байж сая нэг амьдрал зохиож хүүхэдтэй болно биз дээ. Амьдралд байр сууриа олчихоод хүүхэдтэй болно гэж боддог. Гэхдээ ганц хүүхэд биш 2 хүүхэдтэй болно гэж боддог. Яагаад гэхээр би өөрөө эхээсээ ганцаараа болохоор аймаар ганцаарддаг. Тэр зовлонгоо хүүхдүүддээ амсуулахгүй гэсэндээ 2 хүүхэдтэй больё гэж боддог.
-Битгий уурлаарай, өөртэйгөө адил одой хүнтэй суух уу? Эсвэл чиний бодол өөр байдаг уу?
-Тиймээ яг нуулгүй хэлэхэд би өөртэйгөө адилхан хүнтэй суухыг хүсэхгүй байна. Яах юм бэ гудамжаар явахад адилхан л хүмүүсийн элэг доог болно шүү дээ. Тийм болохоор өөрөөсөө өндөр халамжтай намайг хайрлаж чаддаг тийм хүн олдох байхаа гэж итгэж байгаа.
-Чи нэг хэсэг аймшгийн кинонд тоглоод байсан. Яагаад аймшгийн кино сонгох болсон юм тэд чамд боломжийн шан өгсөн үү?
-Анх би хайр сэтгэлийн тухай кинонд тоглосон. Дараагийн уран бүтээл нь Монголын хамгийн анхны аймшгийн кино байлаа. Энэ кинонд тоглож байхад кино урлаг тэр чигээрээ зогссон байсан. Яыг энэ үед ирсэн санал байсан болохоор би уран бүтээл гэдэг утгаар нь зөвшөөрч тоглосон. Үнэнийг хэлэхэд би тэр киног уран бүтээл талаас нь хараад зөвшөрсөн болохоос яг үнэн чанартаа тэд намайг доромжилсон байхгүй юу? Тэр дүрд үзэгчид маш их эмзэглэж шүүмжлэлтэй хандсан.Тэр кинонд тоглоод миний амьдрал дээшилсэн юм байхгүй. Тэд надад хэрэгцээтэй үед ирж мөнгө авч байгаарай гэсэн. Очихоор 20, 30 мянган төгрөгөөр л нүд хуурдаг байсан. Энэ бүгдээс би мөнгөгүй бол амьдардаггүй юм байна, зөвхөн уран бүтээл гэж туйлширч болохгүй юм байна гэдгийг ойлгосон.Нуулгүй хэлэхэд өнөөдөр би нас 26 хүрчихлээ, Үргэлж тэжээлгээд байхаар гэрийнхэндээ ад үзэгдэж эхэлж байна. Гар дээрээ мөнгө байхгүй, болсон болоогүй хэдэн кинонд тоглосон надаар тэд ч яахав дээ. Намайг өдий хүргэсэн хүн бол миний эгч байгаа юм. Ээж маань бол нэр төдий загнадаг л хүн. Ээж маань гомдох байх л даа Гэхдээ би үнэнийг л хэлж байна.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллая гэж бодож байна? Хэтийн төлөвлөгөө чинь юу вэ?
-Би Бэрс КУДС-ийн жүжигчний ангийг төгссөн. Тийм болохоор энэ мэргэжлээрээ ажиллаж амжилтанд хүрч сайхан хамт олонтой болохыг эрмэлздэг. Саяхан би ажил хайгаад Бооёо ахтай холбогдож санал тавьсан. Харамсалтай нь Бооёо ах миний саналыг хүлээж аваагүй. Манайх маш олон залуу жүжигчидтэй гэсэн хариу өгсөн. Энд нэг зүйл хэлэхэд “Хүмүүсээ та нар намайг хүн чигээр нь хандаж надад итгэл өгөөчээ. Тэгвэл би бүх хүчээ дайчлан та бүгдийн итгэлийг алдахгүй чармайн ажиллах болно” гэдгээ танай сониноор дамжуулан хэлье.
-Нэг хэсэг одой хүний театр гээд нэлээд шуугиулж байсан. Чи энэ театрыг сонирхож үзсэн үү?
-Тэрийг би ер таашаагаагүй үнэхээр биднээр тохуурхаж одой бид нарыг доромжилсон. Аймаг сум хэсээд
4-хөн хүнтэй театр гээд мөнгө олж байсан. Тэр театрт нь миний ээж байсан. Ядартлаа аймаг сумаар тоглолт хийгээд ёстой нэг хүмүүс нь өрөвдөхийн эрхэнд л хоолтойгоо залгаж хүч хөдөлмөрөө шавхсан ч адаг сүүлд нь ядарсан даарсан хүмүүс бүгд л хөөгдөөд ирсэн шүү дээ. Ээжийгээ тэдний гэрээс хөөгдөөд явж байхад би хувцсыг нь аваад цуг хөөгдөөд гарч байсан даа.
- Ер нь гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
-Орлогогүй юм чинь юугаа хэрэглэх вэ дээ. Олдсон тосыг нь хэрэглэчихээд оргиороо л явж байна инээв. Хааяахан ээжийнхээ тос энгэсгийг шомдоно шүү. Миний ээж их сайхан хүн байдаг. Одоо хүнтэй сууж байгаа. Тэр 2 Налайхад амьдрах юм гэсэн. Одоо би хааяа ээжийгээ бодох цаг болсон гэж боддог.
-Чи ямар гоё урт үстэй юм бэ? Одоо ийм урт үстэй охид бараг байхгүй. Энэ урт үсийг угаахад их шампунь ордог байх даа?
-Бие маань жижигхэн ч үс маань урт байг л даа. Одоо үс маань шингэрээд байгаа юм. Нэг удаагийн шампунь бол 4 ширхгээр угаана шүү.
-Сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав. Уншигчиддаа хандан сэтгэлийн үгээ хэлж яриагаа өндөрлөх үү?
-Саяхан би Баянхонгор аймаг руу урилгаар нэг жүжигт тоглоод ирсэн. Тэндхийн найруулагч надад зориулж “Хувь заяаны гурвалжин” гэж зохиол бичээд гол дүрд нь намайг урьж тоглуулсан юм. Жүжигт

Category: Мэдээлэл | Views: 1092 | Added by: Oyuk | Rating: 5.0/1 |
Total comments: 2
0  
2 byambaa   (2009-06-24 4:16 PM) [Entry]
hi chamd amjilt husey oortoo itgeltei chamaig hairlah hanitai uchraarai amjilt husey nzaa

0  
1 Oyuk   (2009-06-01 5:57 PM) [Entry]
amjilt husey saihan hanitai uchraad saihan amdarna gedegt itgeltei b.a uurtuu itgeltei uudrug bgarai ezen hicheevel zaya hicheene ahin amjilt

Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->