Тавтай морил Зочин | RSS
Пүрэв
2024-04-25, 10:32 AM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 28 » “Ийм” бvсгvйчvvдийг энгэртээ бvv тэвэр
“Ийм” бvсгvйчvvдийг энгэртээ бvv тэвэр
9:53 PM



“Ийм” бvсгvйчvvдийг энгэртээ бvv тэвэр

Найзын эхнэр

Гэнэт л найзын тань эхнэрээс илvv аятайхан бvсгvй vгvй юм шиг санагдаад эхэлбэл гайхах хэрэггvй.
Учир нь хориотой зvйл л хамгийн их дур сонирхол татдаг шvv дээ. Гэхдээ энэ бодлоо даралгvй, дэврvvлбэл хамгийн муухай vйлдэл болно. Заавал ийм эрсдэлтэй, шударга бус зvг рvv зvтгэх ямар хэрэг байна аа. Хадан цохио дээгvvр мотоциклоор давхих, аварга загастай далайн гvнээр сэлэх ч vvнээс илvv аваар осол багатай байх шvv. Ямар ч байсан эдгээр нь найзынхаа эхнэртэй учир ургуулснаас илvv сайнаар бас хурдан дуусах боломжтой.

Хэт баян эмэгтэй

Chanel-ийн оригинал vнэртэн ханхлуулж, Louis Vuitton-ий цvнх барьсан тансаг эмэгтэй. Гоо сайхны мэсэл засалд байнга орох бэнчинтэй ийм эмэгтэйд дурлах амархан. Харин тvvнээс чамд наалдах зvйл бага. Vнэтэй тансаг ресторанд орж, тvvнтэй ижил тvвшинд хувцаслаж, сайн загварын машин унах гэж байгаа бvхнээ vрээд vгvй хийчихэж болно. Баян эмэгтэйчvvд, баян эрчvvдтэй л гэрлэсэн байдгаас ядуу эртэй ханилсан гэж ер нь дуулж байсан уу, та. Яагаад гэвэл тэд ядуу хvнтэй суухгvй гэдгээ л хамгийн сайн мэддэг байхгvй юу.
За яах вэ, танд нэг баян эмэгтэй дурлаж гэж бодъё. Тэгвэл тэр “Энэ залуу надад хайртай болов уу, миний мєнгєнд дуртай болов уу” гэсэн бодлыг тээсээр єєд болоход бэлэн яваа нэгэн.

Нойтон хамуу

Эхлээд тvvнтэй байх vнэхээр гоё. Зовлон жаргалыг тань тэвчээртэй сонсоод, дуг хийхэд тань дэр эвж, оймсыг чинь тайлчихна. Харин дараа нь унтаж байгааг тань хараад л суугаад байна. Эвгvй санагдаж байгаа биз. За тэгээд vдээс хойш яг 15 цаг 17 минутад хаана, юу хийж байсан бэ гэж асууна. Халаасанд байгаа цаасны тасархайны нєгєє хэсэг нь хаана байгааг сэмхэн сураглана. Хvзvvнээс чинь юу vнэртэж байгааг шалгана.
Цаг хугацааны эрхээр та нэг л мэдэхэд зєвхєн чамайг гэж яваа энэ эмэгтэйд хааяа ч болтугай эвгvй зан гаргахгvй байж чадахгvй болно. Сvvлдээ бvр хагацах тухай бодож эхэлнэ. Гэтэл тэр гэнэт судсаа ханах юм уу єдєржин шєнєжин тань руу залгасаар л байх болно. Ийм эмэгтэйчvvд их “аюултай”. Тvvнтэй нэг наалдсан байхад салахад тун амаргvй. Тэгэхээр жиг ургуулахаасаа ємнє л тvvнийг таних хэрэгтэй. Та бvсгvйгээсээ урьд нь ямар найз залуутай байсныг нь, яагаад салсныг асуугаад, сураглаад vзээрэй. Гэтэл хариуд тань тvvний зvрх сэтгэлийг уландаа гишгэсэн, хvйтэн сэтгэлтэй залуу байсан гэвэл “тэр” яг мєн. Энэ vгийг сонсоод л эргэж харалгvй зугтаарай.

Зам заагч

Эрчvvд ээдрээтэй амьдралынхаа аль нэгээхэн хэсэгт заавал ийм тєрлийн эмэгтэйтэй таардаг. Тэд тааруутаа л амьдралын зам мєрийг нь зааж, сургамжлах гэж зvтгэнэ. Тэд гарцаагvй таардаг хєзрийн мэргэтэй байх юм уу эсвэл харцнаас унших чадвартай гэдэгтээ итгэдэг. Тэдэнтэй учирмагц эрч хvч тань газарт унаж, энгэр халаасан дахь хэтэвч тань тэгийг зааж эхэлнэ. Хаанаас ч юм авсан vнэт мэдээлэл, сургамжаараа таныг захирна. Сэтгэл дотроос тань хєлбємбєг vзэх сонирхол, шар айраг шимэх дур, онигоо ярих хvсэл зэргийг тань бvрэн vлдэн хєєснийхєє дараа тэд аяга цай, таваг хоол єгнє.

Дарга

Чи азтай юм аа. Харахад сайхан, эрч хvчтэй, єдєр бvр уруулын будгийнхаа єнгийг сольдог, томоохон размерын хєхєвч ємсдєг даргатай байх дажгvй шvv. Тэгээд дээр нь тэр бас чамд талтай. Єдєр хоолонд хамт орно. Ажлынхаа талаар ярилцана. Заримдаа бvр халаа сэлгээний тухай ч зєвлєлдєнє. Даргынхаа зарим ажлыг хийвэл ч чадахаар юм шиг санагдаад л. Орой гэрт нь хvргэж єгєєд, хамт цай уухыг хvсээд л…
Харин энэ л хэрэггvй алхам шvv. Vнэхээр тэр эхнээсээ танд албан ажлын шугамаар бус эр хvний тань хувьд татагдсан байлаа ч гэсэн дарга л бол дарга. Эхнээсээ л та хоёр ажил гээд бєєн асуудлыг хамтдаа vvрчихсэн. Одоо дээр нь хувийн харилцаа нэмэгдвэл юу болох вэ. Тийм ээ, маш богино хугацаанд та хоёрын харилцаа тєгсгєл рvv чиглэнэ. Тєгсгєл болохоор юу болох вэ. Тийм ээ, та ажлаасаа гарна. Мэдээж, тэр vлдэнэ шvv дээ. Энэ танд хэрэгтэй гэж vv?

Хєрш бvсгvй

Тэр анх шvдэнз гуйж орж ирсэн. Маргааш нь орцонд таараад гэмгvй инээмсэглэж мэндэлсэн. Харин орой нь та тэднийд цай уусан. Ингээд л тэнэг хvмvvс “санаандгvй тохиолдол” гэж нэрлэдэг тэр учрал ирж дээ. Танд слесарь, сантехникч, мужаан зэрэг бvхий л мэргэжлийг эзэмших шаардлага гарна. Тэр ганцаараа, та эр хvн биз дээ. Тэгэхээр ганц бие бvсгvйд та туслахгvй бол хэн туслах вэ дээ. Гэвч тєдхєн энэ учрал асуудал vvсгэнэ ээ. Наанадаж л танил бvсгvйгээ гэртээ авчирахад хvндрэл vvснэ. Хєрш бvсгvй хардаггvй юм аа гэхэд салхилж суугаа хєгшид тvvний чихэнд нэгийг дуулгаж л таарна. Эцэст нь та ганц шvдэнзний тєлєє гал голомтоо тvvнд єгчих гэж vv.




Category: Зөвөлгөө | Views: 1307 | Added by: Oyuk | Rating: 5.0/1 |
Total comments: 6
0  
6 cherry   (2011-07-09 12:26 PM) [Entry]
chaastaa neeree

0  
5 zochin   (2011-01-10 12:06 PM) [Entry]
Iim uchraas bie biendee ilyy haralgyi baigaa zyildee setgel hangaluun baij az jargalaa dergedee baigaag anzaardaa erchuudee

0  
4 хэхэ   (2009-11-12 10:49 AM) [Entry]
бодсон чинь инээд хүрчихлээ

0  
3 зочин   (2009-09-28 4:50 PM) [Entry]
ойлгомжтой шдээ

0  
2 Bi bn   (2009-08-06 3:18 PM) [Entry]
ooo tegeed odoo bur tever ch boloh hun uldsenguishdee
yamar Valai ve. heniig teverhuu? daraa ni teverch boloh humuusiin tuhai gargaaraidaa.

0  
1 Oyuk   (2009-05-28 10:00 PM) [Entry]
happy

Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->