Тавтай морил Зочин | RSS
Бямба
2024-04-27, 10:52 AM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 28 » Хайрлуулах тєлєвлєгєє
Хайрлуулах тєлєвлєгєє
9:42 PM

Хайрлуулах тєлєвлєгєє

Хайр бол хамгийн хvчтэй мэдрэмж. Эцэг эх, ах дvv, найз нєхєд, мєн хар элгийн хvнээ хайрлах тэр агуу сэтгэл дээр хvмvvс бидний амьдралын утга учир, амьд явахын учир шалтгаан оршдог билээ. Товчхондоо та хайрлуулахыг хvсч байгаа бол єєрєє эхлээд хайрла. Бусдыг хайрлах сэтгэл агуу юм. Гзвч амьдралын эгэл єдрvvдэд бид эд хєрєнгє, албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайрын жинхэнэ мєн чанарыг умартдаг нь цєєн биш.

Эсвэл хэн нэгэнд сэтгэл алдравч хайрлаж, хайрлуулж чадахгvй явсаар єдєр хоногуудыг ардаа орхидог. Эсвэл магадгvй таны сэтгэл зvрх хэн нэгний зvрхний дуудлагад хариулахаас татгалзаж байгаа бол, эсвэл ерєєс хайр бол зєвхєн шаналалаас єєрийг авчирдаггvй гэж боддог бол та зєвхєн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Vvний тулд эртнээс мэргэдийн бидэнд зєвлєсєєр ирсэн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой.

Бодол санааныхаа хvчийг мэдэр
Бид юун тухай бодож байна, тvvнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгvй баримт. Та муу санаа агуулбал муу, муухайг мэдэрч, сайн сайхныг мэдэрвэл баяр баясгалан мэдэрч, аз жаргалтай болдог. Бодол санаа тань хайраар дvvрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгvй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол, итгэл vнэмшлээ єєрчилж болно.
Бодол санаа, vйл хєдлєлийг, vйл хєдлєл зан vйлийг, зан vйл нь хувь заяаг бvтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу хайрыг мэдэрч, мэдрvvлж сурахад эхлээд бодол санаагаа зєв болгож, бодол санааныхаа агуу их хvчийг мэдрээрэй.

Хvндэтгэл нь хайрыг бий болгодог
Хэн нэгнийг ямар нэг зvйлийг хайрлахын тул эхлээд заавал хvндэтгэх хэрэгтэй. Vvний тулд эхлээд єєрийгєє хvндэлж сурах нь зvйтэй. Єєрийгєє хvндлэхгvй бол єєрийгєє хайрлаж чадахгvй. Тэгэхээр юуны тvрvvнд би єєрийгєє хvндэлж, хайрлаж байна уу, гэж єєрєєсєє осууж, єєрийгєє хvндлэх сэтгэлийг бий болгох, тєлєвшvvлэх аргыг байнга хэрэглэж сур.
Би єєрийнхєє юуг хvндэлдэг вэ гэж асуухад ухаан санаа тань хvмvvсийн таньд таалагддаггvй талууд дээр нь биш хvндэлмээр тал дээр нь тєвлєрч эхэлнэ. Vvний дvнд та хvмvvст агуу хайраар хандах болно. Хvн гээч амьтан єєртєє, бусдад, амьдралд хvндэтгэлгvй хандсанаас хорвоогийн хайр энэрэлийг vгvй болгодог. Иймээс та эхлээд єєрийгєє ойлгож, хvндэлвэл хайр аяндаа таниас ундран гарах болно.

Эхлээд єєрєє єг
Та хэн нэгэн рvv инээмсэглэхэд тэр хvн тань руу хариу инээмсэглэдгийн адилаар сайхан сэтгэлийн vг, утасны яриа, захидал гэх мэт хvний тєлєє анхаарал тавьж буй бvхэн тань буцаж ирдэг. Хэн нэгэн тvрvvлж алхам хийхийг бvv хvлээ. Хєгжимчин хvн хvмvvс бvжиглэвэл би хєгжимдєнє гэдэггvй шvv дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггvйг санаарай.
Хэрэв та жинхэнэ хайрыг мэдрэхийг хvсвэл хайр ямар ч болзолгvйгээр хариуд нь юу ч шаардахгvйгээр бусдад єгєхєд бэлэн байх ёстой. Тvvнээс гадна хоёр хvний харилцаанд тэр миний тєлєє юу хийж чадах вэ гэж асууж байвал тэр харилцаа хамтын амьдралд насан туршийн хайрыг бий болгодог гэдгийг санаарай.

Хайрыг хvсч байвал нєхєрлєлийг хай
Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери “Хайрлана гэдэг нь єєд єєдєєсєє харахыг биш нэгэн зvгт харахыг хэлнэ” гэж хэлсэн байдаг. Нэг итгэл vнэмшил, бишрэл иь насан туршийн жинхэнэ хайрын vндэс юм. Олон хvмvvс бие махбодийн сонирхлоос хайр vvсдэг гаж ташаа ойлгодог нь харамсалтай. Гэтэл гоо vзэмж мєнх биш, єдрєєс єдєрт гундаж байдаг зvйл.
Харин нэгдмэл санаа, зорилго, сонирхол, хvндлэл нєхєрлєлєєс vvссэн хайр єдрєєс єдєрт бэхжиж байдаг юм. Vvний баталгаа болох нэгэн судалгаа таньд сонин байж болох юм. 50-иас дээш жил хамтдаа аз жаргалтай амьдарсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нєхєрлєл гол vvрэгтэй гэж хариулсан гэж Америкийн их сургуулийн хэсэг социологчид судалгаандаа бичжээ. Тэгэхээр харьцаандаа хайр бий болгохыг хvсвэл та эхлээд нєхєрлєлийг олоорой.

Эрх чєлєє олго
Тагтаа тэжээж тэднээрээ бахархан хайрладаг хэрнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж єгєлгvй торонд барьдаг хvнийг уншигч та юу гэж дvгнэх бол? Хайрлахыг албадаж болохгvй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгvй болно. Та хэн нэгнийг хайрлаж л байвал тvvнийг эрх чєлєєтэй байхыг хvлээн зєвшєєрєх ёстой. Тvvнийг єєрийнхєєрєє шийдвэр гаргах, таны хvссэнээр биш єєрийнхєє хvссэнээр амьдрах боломж олгох ёстой. Хэн нэгнээс зууралдаад л байвал сэтгэл санааны хувьд тvvнийг багалзуурдаж эхлэнэ.
Энэ нь хайрласандаа биш харин єєртєє итгэлгvй байснаас, алдахаас айснаас, эсвэл бvр хардалтаас голцуу vvсдэг зvйл. Тэгэхээр юуны тvрvvнд хvнийг бие махбодиор нь тєдийгvй хайрлахад саад болж байгаа бvхнээс тухайлбал буруу итгэл vнэмшил, буруу бодол, хорсол гомдол, догшин ширvvн зангаасаа чєлєєлєгдєх хэрэгтэй. Харин ийнхvv чєлєєлєгдєхийн тулд хvнийг уучилж сурах ганцхан арга байдгийг танд сануулъя. Гомдол нь сэтгэлийг эвддэг бол уучлал нь хайранд орон зай гаргаж єгдєг юм шvv.

Хайраа илэрхийлж бай
Хvмvvст тохиолддог хамгийн том бэрхшээлvvдийн нэг нь тэд хайрлаж чаддаггvйд биш харин єєрсдийн мэрдэмжээ илэрхийлэн гаргаж чаддаггvйд, бие биетэйгээ харьцаж чаддаггvйд байдаг. Энэ нь хvмvvсийн дунд оршдог хамгийн тvгээмэл “євчин” гэдгийг хvлээн зєвшєєрєхєєс аргагvй. Бид бие биедээ юу мэдэрч байгаагаа ярьдаггvй, бусдын бидэнд юу хэлэх гэж байгааг ч анхаарч сонсдоггvй. Орой болмогц тус тусдаа зурагт vзэн сууцгаадаг. Энэ нь vргэлжилсээр бид жинхэнэ ёсоор харьцахгvй болж эцэст нь жинхэнэ ёсоор хайрлалцаж чадахаа болиход хvргэдэг.
Хэрвээ бид харьцаж, сэтгэлээ илэрхийлж чадахгvй л бол хайрыг єгч, авч ч чадахгvй. Єєрєєр хэлбэл, хайрлана гэдэг нь харилцан санаа бодлоо хуваалцана гэсэн vг. Та сэтгэлээ дотроос нь тvгжээд байвал єєрєє зожиг, дарамттай хvн болоод зогсохгvй ойр дотны хvмvvстээ танд туслах, таныг дэмжих боломж олгохгvй. Мэдээж бид єєрсдєє сэтгэлээ илэрхийлэхгvй бол харьцаа тогтоож чадахгvй шvv дээ. Хэрвээ хоорондоо санаа бодлоо хуваалцвал амьдрал хэмээх аялал тийм ч хvнд хэцvv биш гэдгийг санаж яваарай.

Хайр бол vнэнч байх явдал
Хvмvvс хайрыг нэг тийм уян зєєлєн, романтик зvйл гэж ихэнхидээ тєсєєлдєг. Гэтэл хайр бол vvнээс хавьгvй илvv их зvйл юм. Хайр гэдэг харьцаандаа vнэнч, тууштай байх явдал юм. Та хэн нэгнийг vнэнээсээ хайрладаг бол тvvнтэй харьцах харьцаандаа vнэнч байх хэрэгтэй. Ямар ч харьцаанд хєєрєл ба уналт, сайн муу цаг тохиодог бєгєєд чухам ийм vеvдийг хэрхэн даван тvvлсанаас харьцааны амьдрах чадвар шалтгаална.
Хоёр хvн маргалдах бvртээ харьцаагаа тасална гэж сvрдvvлээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт энэ харьцаа дуусч л таарна. Та хэн нэгэнд, ямар нэг зvйлд vнэн л юм бол тvvнээ орхих хувилбар байх ёсгvй гэж ойлгож болно. Vнэнч чанар бат бєх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж єгдєгийг та амьдрал дээрээс бэлхнээ харж болдгийг ахин санаарай.

Итгэж сур
Єєрєєр хэлбэл та урьд нь хэн нэгэнд итгэдэггvй байсан бол одоо єєрийгєє єєрчилж, хvнд итгэж сур. Таны амьдрал итгэлийн хvчээр цоо шинээр эхлэхийг мэдрэх болно. Хэн нэгэнд итгэхгvй л бол тvvнийг хайрлаж чадахгvй.
Учир нь итгэл байхгvй бол та амгалан тайван бус, хартай сэжиглэмтгий болж нєгєє хvндээ хууртахаас байнга айдаг болно. Энэ нь харьцаанд тэсэхийн аргагvй дарамт vvсгэж, нєгєє хvн тань єєрийгєє занганд орсон мэт сэтгэж эсвэл байнгын тvгшvvрт автах болно. Зарим хvмvvс харьцаа нь тасарчих вий гэж vргэлж айж байдгаас харьцаа нь аяндаа хэврэгшин нэг л єдєр vнэхээр тасардаг. Амьдралын олон бэрхшээлийг шийдэж болох арга зам нь єєртєє, ханьдаа амьдралд итгэж сурах явдал гэдгийг зvрхний тарни болгож аваарай.

Category: Зөвөлгөө | Views: 1655 | Added by: Oyuk | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->