Тавтай морил Зочин | RSS
Мягмар
2024-04-30, 4:10 AM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 24 » Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг
Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг
2:08 PM

Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг



Хүмүүсийн дундаас олны хайр хүндэтгэл, анхаарлыг татахыг хүсдэггүй хүнийг олох хэцүү. Хүн төрөлхтөн үүсэн хөгжиж өнөөг хүрэх хүртлээ гоо сайхан, таашаалыг нэг л адил үнэлж цэгнэн хүндэтгэн дээдэлсээр ирсэн. Чиний гадаад дүр төрх, биеэ авч яваа байдал чиний нэрийн хуудас л гэсэн үг. Хэн ч байлаа гэсэн хэн нэгэнтэй харьцахдаа эхлээд гадаад дүр төрхийг нь харан ерөнхий дүгнэлтэнд хүрч хэрхэн хандах, харьцахаа тодорхойлдог. Иймээс чи өөрийн нэрийн хуудсыг гайхалтай сайхан бас өнгө үзэмжтэй байлгах шаардлагатай болж байна. Энэ бүхнийг бий болгох тийм ч хялбар биш. Yүний тулд чи орчин үеийн хэв маягаар хувцаслаж, үнэтэй гутал өмсөж, тансаг гоо сайхны хэрэглэл хэрэглэх шаардлагагүй. Гоо сайхан гэдэг чинь энэ бүгдээр хязгаарлагддаг юм биш. Мөн тарган туранхай, өндөр нам, майг хөлтэй, том хамартай, царай муутай байх нь ч бас гол зүйл биш юм. Хүн дотроосоо гоо сайхан, сэтгэл амгалан, ихэмсэг бардамхан байх явдалд л үзэсгэлэнтэй сайхан харагдахын нууц оршдог юм.

Бүсгүй хүн тансаг сайхан эдлэл, хэрэглэлээрээ биш харин орчин тойрондоо хэрхэн яаж тааламжтай уур амьсгал бүрдүүлж чадаж байгаагаараа олонд үнэлэгдэж чаддаг байх ёстой. Харамсалтай нь манай охид бүсгүйчүүд энэ тухай огт боддоггүй гэхэд хилсдэхгүй. Жүжигчин Сувдыг бодоод үз л дээ. Тэр хүн өдгөө хэдий нас ахисан ч гэсэн ямар ч залуу охины хажууд сайхан харагдаж чаддаг. Энэ бол миний хэлээд байгаа дотоод гоо сайхантай холбоотой зүйл.

Гоо сайхны орон болсон Францад ийм үг байдаг юм. Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг. Энэ хэдийгээр хатуу ч гэсэн үнэн үг билээ. Охид болгонд бусдаас ялгарах давуу тал сайхан чанар байдаг. Yүнийгээ л олж өдөр бүр тордон үр шимийг нь хүртэх хэрэгтэй.

Алдаа дувагдалгүй хүн хэн байх вэ. Харин үүнийгээ даван дийлж өөрөө өөрийнхөө эзэн болох хэрэгтэй. Мэдээж гадаад өнгө үзэмжиндээ хангалттай цаг зарцуулж сурах шаардлагатай. Энэ бүхнийг өөрөө өөртөө цогцлуулан бүрдүүлж чадсанаар чи эргэн тойрныхоо дунд дур булаам нэгэн болохоос гадна тохь тухтай сайхан орчинг бүрдүүлэгч байж хүн бүрийг соронзон мэт татаж чаддаг нэгэн болж чадна. Иймээс дахин сануулахад гадаад өнгө үзэмждээ анхаарахаас гадна дотоод ертөнцөө гэрэлтүүлэн гийгүүлэхээ бүү мартаарай.


Category: Зөвөлгөө | Views: 2139 | Added by: Oyuk | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->