Дундаж насны эмэгтэйчүүдийн илүүдэл жин - 20 May 2009 - Гоо сайхан ертөнцийг аврана
Тавтай морил Зочин | RSS
Бямба
2016-12-03, 4:34 PM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 92

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 20 » Дундаж насны эмэгтэйчүүдийн илүүдэл жин
Дундаж насны эмэгтэйчүүдийн илүүдэл жин
12:55 PM


Нас ахих тусам ихэнх эмэгтэйчүүд илүүдэл жингийн асуудалтай тулгардаг.

Энэ үзэгдлийн үндсэн шалтгаан нь 40-45 насны эмэгтэйчүүдэд явагддаг дааврын өөрчлөлт. Дундаж насны эмэгтэйчүүдийн таргалалтын бас өөр нэгэн шалтгааныг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Юу гэвэл, амтлах мэдрэмжид өөрчлөлт гарснаар энэ насныхан амттанд илүү дуртай болдог юм байна.

Судалгааны үр дүнд цэвэршилт явагдаж буй дундаж насны эмэгтэйчүүдийн 35 хувь нь элдэв төрлийн амттанг өдөр тутам ямар ч хяналтгүйгээр иддэг бол харин 45 хувь нь зориудаар амттан авч хэрэглэдэг. Харин дөнгөж 15-20 хувь нь л амттаныг хязгаартай хэрэглэдэг болохыг нь тогтоожээ.

Цэвэршилтын үед эмэгтэй хүний бие организмын дааврын ялгаруулалт эрс буурдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор биеийн галбир төрхөд өөрчлөлт гарч эхэлдэг байна. Ялангуяа, гэдэс, бэлхүүс, нүүрний доод хэсэг, хүзүү орчимд илүүдэл өөх хуримталж, таргалдаг.

Энэ нь эмэгтэй хүний организм цэвэршилтэд зохицон өөрчлөгдөж буйн шинж бөгөөд дааврын ялгаруулалт буурснаар арьсны доор өөх тос хуримтлагдах явц идэвхиждэг байна.

Гэтэл энэ явц нь дундаж насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой чухал үүрэгтэй байдаг. Илүүдэл жингээс салах гэсэн оролдлого нь цусан дахь эстрогений хэмжээг бууруулдаг тул цэвэршилтийн үеийн хүндрэл буюу нойргүйдэл, биеийн хэмийн өөрчлөлт, арьсны хөгшрөлтөд нөлөөлдөг. Өөх тос хуримтлагдах явц нь зөвхөн тарган махлаг төдийгүй, туранхай биетэй эмэгтэйчүүдэд ч бас явагдана. Ер нь бол махлаг тарган эмэгтэйчүүдэд цэвэршилтийн хүндрэл бага илэрдэг талтай. Гадаад байдалд бараг өөрчлөлт илэрдэггүй. Нүүрэнд үрчлээ үүсэх нь бага байдаг.

Тиймээс 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд зөвлөхөд аль болох бага калоритай хоол идэхгүй, өлсөхгүй байхад анхаарч, ачаалал багатай ажиллах хэрэгтэй. Хоолны хатуу чанга дэглэм сахих нь илүүдэл жингээсээ салахад тустай хэдий ч эрүүл мэндэд хортой нөлөөтэй юм шүү.

Илүүдэл жингээс огцом түргэн бус харин удаан хугацаанд бага багаар салах хэрэгтэй. Дундаж насны эмэгтэйчүүдийн хувьд галбиржуулах зорилгоор богино хугацаанд турах оролдлого хийх нь бие организм, эрүүл мэндэд эерэг бус харин ч бүр сөрөг үр дагавартай байдаг.

Үүний зэрэгцээ, дааврын ялгаруулалт буурахтай нэгэн зэрэг бие организмын бодисын солилцоонд өөрчлөлт ордог. Цэвэршилтийн үед эмэгтэй хүний бие организмаас кальци их хэмжээгээр гадагшилснаар, ясны эдийг хэврэгшүүлж, ингэснээр остеопороз буюу ясны сийрэгжил, сээр нурууны өвчлөлд хүргэдэг муу үр дагавартай. Тиймээс кальци их агуулсан хоол хүнсийг сонгон хэрэглэхийг зөвлөе.

Үүнээс гадна, цэвэршилтийн үед холестерин ихтэй хоол хүнс хэрэглэх нь сөрөг муу нөлөөтэй байдаг. Учир нь, холестерин нь судасны хананд өөх тосны хуримтлал үүсгэж, ингэснээр судас хатуурдаг тул цус харвах, зүрхний шигдээс тусах эрсдэлийг даруй 2-3 дахин ихэсгэдэг байна.

Тиймээс 40 -50 насны эмэгтэйчүүд хоол хүнсээ онцгой анхаарч, амьдралын илүү идэвхитэй хэлбэрийг сонгох хэрэгтэй юм.

Category: Эрүүл мэнд | Views: 973 | Added by: Oyuk | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2016
    Create a free website with uCoz -->