Тавтай морил Зочин | RSS
Мягмар
2024-04-30, 3:28 AM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 19 » 90х60х90-д ойртох энгийн аргууд
90х60х90-д ойртох энгийн аргууд
1:15 AM


90х60х90-д ойртох энгийн аргууд


XXI зууны тахлын тоонд таргалалт цохиж л явна. Суудлын ажил, хєдєлгєєний хомсдол, євчин эмгэг, буруу хооллолт зэрэг олон шалтгаанаас vvсдэг таргалалт нь хvмvvсийн толгойны євчин болоод байгаа.
Vvнтэй зэрэгцээд таргалалтаас ангижрах олон тєрлийн арга гарч ирсэн. Нэг хэсэг нь хоолоо сойж ядаргаанд орж байхад нєгєє хэсэг нь тєрєл бvрийн эм бэлдмэл ууж биедээ євчин нэмж байх юм. Сайхан харагдахыг хvсэхгvй хэн байхав. Хамгийн гол нь єєрт юу хэрэгтэйг мэддэг байх хэрэгтэй. Єдєржин сандал дээр сууж таргалчихаад эм ууж турна гэвэл харганы ноосыг тvvж эсгий хийхийн vлгэр болно. Хvссэнээрээ турж, дуртай хувцсаа шилж ємсєхєд туслах хамгийн найдвартай бас энгийн арга бол хєдєлгєєн, зєв хооллолт гэдгийг бvх цаг vеийнхэн хvлээн зєвшєєрдєг. Єнєєдєр ч ч энэ байдал єєрчлєгдєєгvй. Харин ч улам батлагдсаар байгаа.

Тарган харагдахаас хэрхэн аврагдах вэ?

Махлагдуу биетай таныг саяхан тааралдсан танил чинь харчихаад “Хvvе чи чинь турчихаа юу” гэж дуу алдаж байсан уу? Тийм бол та хувцсаа тохируулж ємссєн гэсэн vг. Яг л хувцас бурхан, бие чєтгєр гэдэг шиг. Хvн бvр тэгш, сайхан бие галбиртай байх албагvй шvv дээ. Харин дутагдлыг давуу тал болгох шид хувцсанд байдаг. Тиймээс зєв хувцаслалтын аргыг єєрийн болгосон цагт бусдаас юугаараа ялгагдахав. Бас л сайхан харагдах болно. Хувцасны ид шид буюу туранхай харагдах энгийн аргуудыг сонирхуулж байна.
« Хамгийн эхний алхам бол хvн бvрийн мэддэг бараан єнгийн хувцас. Єє сэв бvхнийг далдалдаг энэ єнгє махлаг биетэй хvмvvсийн аврагч гэж болно. Харин эсрэг єнгє нь тарган биеийн “гоо сайхныг” гайхуулж єгнє дєє. Тиймээс тод єнгийн хувцаснаас татгалзах нь тарган гэдгээ нуух хамгийн амархан арга.
« Буруу галбиртай биеэ нуух бас нэг арга бол хvзvvгээ ил гаргах. Єєрєєр хэлбэл задгай энгэртэй цамц урт хvзvvтэй харагдуулдаг бєгєєд туранхай, єндєр харагдахын эхлэл болох юм.
« Махлаг биеийг улам тодотгодог зvйл бол хєндлєн судал. Ийм судалтай хувцас нь хvнийг улам єргєн харагдуулж, байгаагаас нь илvv бvдvvрvvлдэг байна. Харин та судалтай хувцсанд дуртай бол босоо судалтайг сонгох хэрэгтэй шvv.
« Биеийн доголдлыг дарах бас нэг арга бол гоёл чимэглэлийн тєрєл бvрийн бvс. Хvмvvст анзаарагддаг тэр єє сэвийг дарахад бvс тус болно. Харин хэтэрхий єргєн бол улам бvдvvн харагдуулна. Гурван сантиметрээс єргєнгvй байхад л яг жор нь гэсэн vг.
« Дvvжин ємд ч бас тус болно. Ийм богино ємд нь єндєр, туранхай харагдуулдаг байна. Харин олон хуниастай эсвэл нарийн богино банзлаас татгалзах нь єєрийгєє муухай харагдахаас аврах болно.

Эрvvнээс унжсан ачаанаас салах арга

Нуухад ч хэцvv нэг зvйл бол давхар эрvv. Таргалалт явагдаж буйг хамгийн тvрvvнд илтгэдэг vvнийг бусадтай адил хувцсаар халхална гэж байдаггvй. Тиймээс даруйхан эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нvvрний хэлбэрийг єєрчлєєд зогсохгvй гоо сайханд чинь халдах болно. Эмэгтэй хvнийг хvзvvний vрчлээс, давхар эрvv гутаадаг гэдэг. Тиймээс ниргэсэн хойно нь хашгирахгvйн тулд давхар эрvvнээс сэргийлэх хэрэгтэй. Ингэхийн тулд хvзvvндээ тос тvрхэх бvртээ иллэг хий. Бас єндєр дэрнээс татгалзах хэрэгтэй. Аль болох цэх унтах нь хvзvv нугарч, эрvv унжихаас сэргийлдэг. Мєн єдєр бvр зузаан ном толгой дээрээ тавиад хэсэг хугацаанд алхвал давхар эрvvнд санаа зовохгvй байж болно. Харин нэгэнт давхар эрvvтэй болчихсон бол яг одоо тvvний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
1 . Эрvvнээс унжсан хvнд ачаанаас салахын тулд толгойгоо гэдийлгэж, эрvvгээ алгуурхан дээш єргєж, хvзvvнийхээ бvх булчинг чангал. Энэ дасгалыг 5-6 удаа давтах хэрэгтэй.
2. Доод уруулаа шvдээ харагдтал доош сунга. Энэ vед хvзvvний булчин чангарна.
З. Гараа зангидаж, эрvvнийхээ доор байрлуул. Энэ байрлалаараа амаа ангайх гэж оролд.
4. Толгойгоо зvvн тийш гилжийлгэн, зvvн мєрєє доошлуул. Энэ дасгалыг хоёр тийш тав таван удаа хийнэ.
5. Толгойгоо гэдийлгэн, доод уруулаа хамрын vзvvртээ хvргэх гэж байгаа юм шиг эрvvгээ дээш сунгана. Энэ дасгалыг таван удаа давтаарай.
6. Toлгойгоо хvчтэй гэдрэг нь болгож, урагш нь унжуулан давхар эрvvгээ цээжиндээ тулгана.
7. Давхар эрvv, хvзvvний арьсанд тослог ихтэй тvрхлэг тvрхэнэ. 5-7 минут болоод шингээгvй тосыг цаасаар арчиж ав.
8. Давхар эрvvн дээрээ 7 хоногт 2-3 удаа тэжээлийн бигнvvр тавина.

Мартах зvйлсийн жагсаалтыг пиво, чипс тэргvvлнэ

Идэж байгаа зvйлсээсээ болж таргалалт гэсэн зовлонтой учрахгvйн тулд єєрийгєє удирдаж сурах хэрэгтэй. Мєрєєдєл болсон 90х60х90-д бага багаар хvрэхийг хvсвэл хоол хvнсэндээ анхаарал хандуулъя. Зарим нэг хvнс таргалалтыг дэмждэг амин дэм болж байхад нєгєє хэсэг нь тvvний дайсан болдог. Бидний идэх дуртай ихэнх амттан тарган болохын эх vндэс болдог гэдгийг хvн бvр мэддэг ч татгалзаж чаддаггvй. Алийн болгон шvлсэндээ захирагдан єєхєє нэмж, таргалалтыг тэжээж явах билээ. Тиймээс дуртай бvхнээсээ татгалзаад vзье. Мэдээж vхчихгvй л байх. Хамгийн эхлээд хоол хvнснийхээ калорийг 500-800 болгон багасга. Ингэхийн тулд таны дуртай гурилан бvтээгдхvvнvvд, тєрєл бvрийн чихэр, шоколад зэрэг нэлээд олон тєрлийн амттан тань хасагдах болно. Сэтгэлээр унах хэрэггvй. Ингээд ч зогсохгvй ээ. Дэлгvvрт оронгуут нvдэнд чинь харагддаг йогурт, єндєг, шош, бяслаг, майонез зэргээс татгалзах хэрэгтэй. Харин гадил, пицца, архи, пиво, чипс зэргийг бvрмєсєн мартах зvйлсийнхээ тоонд оруул. Турж, гоолиг сайхан болохыг vнэхээр л хvсч байгаа бол шvv дээ. Энэ бvхний оронд тєрєл бvрийн ногоо, тахианы мах, жимс жимсгэнийг єдєр тутмын хvнсэндээ хэвшvvлж чадвал амжилт олохын эхлэл болно.

Харин их идvvлэх гээд байдаг дуршил дайсанг хэрхэн бууруулах вэ?

« Хоол идэхийн ємнє аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шvvс уу
« Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана
« Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггvй
« Хоолоо удаан зажилж ид
« Дэлгvvрээр явж худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай
« Хэрвээ vдийн хоол хvртэл тэвчихгvй бол чихэр ид
« Vдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ
« Хоол идмээр санагдаад байвал шvдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг
« Єдєр бvр алим идэж, тараг ууж бай
« Нэг єдєр идэх ёстой хоолныхоо 80%-ийг єглєє, єдрийн хоолондоо ид
11. Бариу ємд, даашинз сонгон ємс


bolod.mn
Category: Зөвөлгөө | Views: 1494 | Added by: Oyuk | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->