Тавтай морил Зочин | RSS
Ням
2024-04-28, 5:01 AM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 16 » Бүсгүйчүүдийн нууцаас дэлгэе...
Бүсгүйчүүдийн нууцаас дэлгэе...
11:43 AM


Хамгийн түгээмэл хийгдэж байгаа гоо сайхны зарим мэс заслуудын нууцаас …

Хиймэл хөх
Холливудын жүжигчин хүүхнүүд бараг бүгдээрээ хиймэл хөхтэй болжээ. Харин солонгос жүжигчдээс хөхний хэлбэрийг сайжруулах мэс заслыг жүжигчин Ким Нам Жу, Чой Жи By, Ким Хюн Жу, Сон Хю Кюү буюу “Зочид буудлын эзэн” киноны Ким Юн Хи нар болон маш олон хүүхнүүд хийлгэсэн юм. Үүнийг хийхдээ хөхний толгойных нь доод эсвэл суганы орчимд нүх гаргаж урьдчилж бэлтгэсэн протезийг нийлэг материалан янз бүрийн дүүргэгчээр дүүргэж хийж байна.

Дүүргэгчид силиконоос эхлээд физиологийн уусмал хүртэлх олон төрлийн бодисыг ашигладаг. Ихэвчлэн физиологийн уусмалыг ашиглана. Нүүрний арьс татаж оёх мэс засал Лифтинг буюу нүүрний арьсыг татаж оёх мэс заслыг Па Ён Жу /Чанву/, Ким Сюнг By зэрэг олон жүжигчид хийлгээд байна. Үүнийг хийхдээ духан дээгүүр үсний захаар, хүзүүнд, эрүүн дор, чихний араар болон шанаанд зүсэлт хийнэ.

Үүний дараа арьс булчингийн завсраар зүсэлт хийж арьсыг хөндийрүүлээд татаж оёно. Үүсэх сорвийг нүдэнд үл үзэгдэх газар далдалдаг. Ийм мэс заслыг бүтэн наркозтойгоор 2-4 цаг хийдэг бөгөөд дараа нь хоёр хоногийн турш эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болдог аж. Ийм мэс засал хийлгэсэн хүн 7-10 жилийн турш залуу сайхан зүс царайтай явж чаддаг гэнэ. Хөгшрөлтөөс үүссэн үрчлээг арилгах үүднээс өөр найдвартай аргыг одоогоор нээж чадаагүй байна.

Өөх соруулж авах мэс засал Зарим тохиолдолд хацар, хэвлий, харвин, хөл зэрэг биеийн зарим хэсэгт тогтсон өөхийг биеийн тамирын ямар ч дасгалаар арилгах боломжгүй байдаг. Иймд өөхийг зайлуулах найдвартай аргын нэг нь вакуумын системийн тусламжтайгаар соруулж авах арга юм. Мэс засалч бидэнд өчүүхэн жижиг зүсэлт хийж үүссэн нүхээр нь илүүдэл өөхийг соруулж авна. Үүний дараа тэр хэсэг барагтай бол дахиж өөхөлдөггүй. Ийм аргаар нэг хүнээс дээд тал нь илүүдэл өөхийг авч болно. Арьс өнгөлөх мэс засал Арьс өнгөлөх мэс заслыг Ким Нам Жу хийлгэсэн.

Энэ мас заслыг хийх хэд хэдэн арга байдаг. Хамгийн түгээмэл арга нь механик арга юм.Тусгай хутганы тусламжтайгаар арьсны өнгөн хэсгийг хуулж авдаг. Ингэснээр арьсны өнгөн хэсэг нэлэнхүйдээ шархалж дараа нь толигор шинэ арьс ургадаг. Ийм аргыг бүрэн наркозтой хийдэг Арьсны өнгөн хэсэгт үүссэн үрчлээг арилгаж болдог. Энэ мэс заслыг лазерын тусламжтайгаар ч хийж болно. Олон дахин хийж болдоггүй, учир нь хүний арьс хэт нимгэрдэг.

Арьсан доорхи алтан утас Заримдаа алтан утас ч гэж нэрлэдэг энэ мэс заслыг дуучин Чой Жи By хийлгэжээ. Нүүрний арьсан доогуур бие биентэйгээ перпендикуляраар маш нарийнхан алтан утас / 999.9-ын сорьцтой, 24 карат, диамерт нь 0.1мм/ суулгадаг. Алт нь хүний биед харшил өгдөггүй, гэхдээ арьсан доор зөөлөн сорвижилт үүсгэдэг. Алтан утсан торыг бүрхэж үүссэн сорвижилт нь арьсыг татаж тэгшилдэг. Үс шилжүүлэн суулгах мэс засал Үс шилжүүлэн суулгах энэ мэс заслыг алдарт жүжигчин Пак Сан Мюн хийлгэжээ.

Үүнийг хийх хэд хэдэн арга бий. Жишээлбэл, тусгай аппаратаар туг үсийг арьстай өвчиж аваад халзарсан хэсэгт шилжүүлэн суулгаж оёно. Ойроос харахад хүүхэлдэйний толгойтой тун адилхан болдог. Хамгийн сүүлийн үеийн арга бол үсийг ширхэг ширхгээр нь шилжүүлэн суулгана. Аль ч тохиолдолд жинхэнэ үс шиг харагдаж чаддаггүй. Гэхдээ гэрэл зураг дээр маш сайхан харагддаг.

Уруул зузааруулах Силикон гелийг хориглосноос хойш үйлчлүүлэгчийн өөрийнх нь өөх буюу коллагеныг /амьтны гаралтай уураг/ тарьдаг болсон. Коллаген нь ойролцоогоор жил хагасын хугацаатай уусаж алга болдог. Заримдаа харшил өгөх тохиолдол гарах нь бий. Та бидэнд сайхан харагдахын тулд онц зүтгэл гаргаж, өөрийгөө золиослон мэс засалчдын хутган доор хэвтсэн хүмүүс цөөнгүй байдаг билээ.

Тэдний заримаас дурдвал: Ким Нам Жу: Хөхнийхөө хэлбэрийг гурван удаа өөрчилсөн. Нарийхан бэлхүүстэй болохын тулд доод хавиргаа авахуулж, нүүрнийхээ хэлбэрийг өөрчилжээ. Уруулынхаа хэлбэрийг өөрчлөн янзалж хэдэн удаа нүүрниихээ үрчлээг арилгуулсан. Чой Жи By: Хамарнаас жавьж хүрсэн үрчлээгээ гортексын утас тавиулж арилгуулсан.

Мөн урууландаа силикон тариулж зузааруулсан. Түүнчлэн хөмсөгнийхөө илүү үсээ цахилгаан элиляцийн аргаар зайлуулсан. Гоо сайхны мэс засал хийлгэхэд тохиромжтой нас 7-8 нас: Чихний хэлбэрийг сайжруулах 18-21 нас: Хөл, шилбэний липосакци 20-30 нас: Эрүү, хацар, өвдөг, ташааны липосакци. Мөн уруул зузааруулах, хөх болон эрүү томсгох 30-40 нас: Зовхины үрчлээг арилгах, харвин авахуулах, хөхний хэлбэрийг сайжруулах 40-50 нас: Нүүрний арьсыг татах, духны үрчлээ арилгах, хэвлий, ташаа, гарын гоо сайхны мэс засал, нүүрний дермабрази 60 нас: Нүүрний болон хүзүүний гоо сайхны мэс заслыг давтан хийлгэх



Category: Мэдээлэл | Views: 1734 | Added by: Oyuk | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->