Тавтай морил Зочин | RSS
Ням
2024-04-28, 2:52 AM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 93

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 13 » Одуудтай адил гоолиг сайхан биетэй болъё гэвэл
Одуудтай адил гоолиг сайхан биетэй болъё гэвэл
3:02 PM

Одуудтай адил гоолиг сайхан биетэй болъё гэвэл

Гоолиг сайхан биетэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Харин яавал гоолиг сайхан бие хаатай болох вэ? гэдэг нь л асуудал болон үлддэг. Бид энэ тал дээр танд туслахаар шийдсэн юм. Ингээд гоолиг сайхан биеэрээ дэлхийд алдаршсан одуудын хийдэг дасгалуудыг хийгээд үзээрэй.

Элль Макфэрсон шиг гуя, өгзөгтэй болоё гэвэл
Элль Макфэрсон нь ямар ч загвар өмсөгчөөс илүү олон удаа усны хувцастай зургаа авахуулжээ. Ямар ч өөгүй гуя өгзөгтэй байж л усны хувцастай зургаа авахуулна гэдэг нь ойлгомжтой. Түүний хийдэг дасгалтай танилцуулъя.
1.Хөлөө бага зэрэг алцайлган сандал дээр сууна. Өсгий дээрээ тулан нуруу цэх барин босно. Дараа нь байрлалаа өөрчлөлгүйгээр сууна. Долоон удаа давтана.
2.Сандлаа зайлуулна. Шагай, өвдөг хоёр тэгш өгцөг үүсгэх хүртэл нуруугаа цэх барин сандал дээр сууж байгаа мэт сууна. Дараа нь нуруугаа мөн адил цэх барьснаар босно. Долоон удаа давтана.
Шер шиг хөлтэй болъё гэвэл
Шер торон хээтэй шилэн оймс өмсөх дуртай болохоор хөлөө ямар ч өөгүй, төгс хэлбэртэй байх ёстой гэж үздэг. Тэгээд эдгээр дасгалыг өдөр өнжөөд хийдэг.
1.Хөлөндөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно. Өлмий гадагш харсан байна. Гэдсээ татаан өгзгөө чангалаад өвдөг хөлийн хуруунууд дээр ирэх хүртэл сууна. Дараа нь өсгийгөөрөө тулан босно. Дасгалыг их удаанаар ахин есөн удаа хийнэ.
2.Нэг хөлөө нөгөө хөлнийхөө өлмий дээр тавиад өмнөх дасгалтай адил сууна. Есөн удаа давтаад нөгөө хөлнөөсөө эхэлнэ.
3.Зүүн хөл өвдгөөрөө бага зэрэг нугларсан, баруун хөл бага зэрэг хойжлуулан өгсөн байна. Зүүн өвдөг хуруунаас урагш гаралгүй баруун өвдөг газар шүргэж байхаар аажмаар сууна. Зүүн хөлийн өсгий дээр гол ачаалал өгч босно. Энэ дасгалыг арван удаа хийнэ. Ахин арван удаа хурдтайгаар хийнэ. Мэдээж хэрэг хөлөө ээлжилнэ.”Та зүгээр л хүсэх төдийд сайхан биетэй болж чадахгүй. Тиймээс хөдөлмөрлөхөөс өөр аргагүй” гэж Шер хэлэх дуртай гэнэ.

Гоолиг биетэй болох найман зөвлөгөө

1. Талх, боов гэх мэт амтат зүйл аль болох бага ид. Талх нь хатуу, болж өгвөл бүдүүн гурилаар хийсэн байна.
2.Алимыг ямар ч хэмжээ, хязгааргүйгээр идэж болно. Ялангуяа унтахын өмнө алим идэх сайн.
3. Өөх тос шинэ гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүн, нүүрстөрөгчийг (чихэр, какао, амттай боов) хэрэглэхээ хязгаарла.
4. Өлсөх мэдрэмжийг дарахын тулд хүнсний ногоо, жимс, чанасан буюу жигнэж хайрсан мах идэж тослог багатай сүү уух.
5. Аль болох их хөдлөх, явгаар хурдан алхаж зугаалах
6. Оройн хоолыг хамгийн орой гэхэд 19 цагт идвэл тустай.
7. Янз бүрийн хоолны жороор бүү хөөцөлд. Энэ нь эргээд алдагдсан жингээ нөхөхөд хүргэдэг.

8. Тогтмол хөлсөө гаргаж хэвшвэл амжилтанд хүрнэ.



Category: Зөвөлгөө | Views: 1476 | Added by: Oyuk | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2024
    Create a free website with uCoz -->