Эмэгтэйчүүд нөхрөө яаж... - 13 May 2009 - Гоо сайхан ертөнцийг аврана
Тавтай морил Зочин | RSS
Бямба
2016-12-03, 4:38 PM
Гоо сайхан ертөнцийг аврана
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Меню

Мэдээний төрөл
Мэдээлэл [16]
Зураг [10]
Зөвөлгөө [20]
Эрүүл мэнд [4]
Дуу хөгжим [1]
Шүлэг [5]
Өгүүллэг [1]
Сонжоо [1]
Ярилцлага [1]
Зурхай [2]

Статистак

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Удирдагч

Календар
«  5 сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Санал асуулга
Манай сайт таалагдаж байна уу ?

Архив
Үр дүн
Бүх санал: 92

Сурталчилгаа


Спонсор

Сурталчилгаа

Main » 2009 » 5 сар » 13 » Эмэгтэйчүүд нөхрөө яаж...
Эмэгтэйчүүд нөхрөө яаж...
11:09 AM

Эмэгтэйчүүд нөхрөө яаж ажилсаг болгох вэ?

Эрчүүд төрөлхийн гэрийн ажлаас зайлсхийдэг, хоол унд бэлтгэх, угаах, цэвэрлэх гээд. Гэхдээ бас хадаас хадах, тавиур хадах зэрэг эр хүний гэмээр ажлыг хүртэл эхнэрээ хэдэн удаа давтаж хэлсэн ч хийх гэж яардаггүй. Орчин үеийн хотын орчин нөхцөл маш тавлаг тухтай болж ихэнх эрчүүдийг цагаан гартан болгожээ.

Нийгэм судлаачдын явуулсан судалгаагаар асуулгад оролцсон эрчүүдийн ердөө 21 хувь нь хааяа юм угаадаг, тэдний 19 хувь нь индүүддэг гэжээ. Нийт асуулгад оролцсон гуравны хоёр нь амьдралдаа тоос сорогчид ойртож үзээгүй гэнэ. Энэ бол эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг гэр бүлүүдэд хийсэн судалгаа юм шүү.

Гэрийн ажлыг байнгын ба түр зуурын гэж ангилах хэрэгтэй. Ингээд бүх ажлаа эр хүний, эм хүний, нийтийн гэж хуваана.

Орчин үеийн эрчүүдийн занг мэдэхгүй биш, тэгэхээр эхлээд тэдэнд биеийн хүч шаардагдсан “цэвэр” эр хүний ажлыг санал болгоё. Байрны засвар гэх мэт.

Дараагийн шатанд жижигхэн боловч их үр өгөөжтэй эм хүний залиа гаргая. Тэдэнд эр хүний нэр төрийг өндөрт өргөх, тэргүүлэх чадварт нь зохицсон стратегийн чанартай үүрэг жишээлбэл долоо хоногийн хүнсний худалдааг түүнд үүрүүлье.

Дараа нь эр эмийн ажил гэж хуваахааргүй ерөнхий ажлыг авч үзэн, зарцуулах цагийг тооцно. Хүүхэддээ гэрийн даалгавар хийхэд туслах, цирк үзүүлэх, кинонд дагуулж явах гэх мэт. Хамгийн сүүлд нөхөртөө “жинхэнэ” эм хүний ажил гэгддэг зарим нэг ажлыг санал болгоорой. Байнга биш ч үе үе угаалга хийх, их цэвэрлэгээний ажилд хамруулаарай. Ингэж төлөвлөх, хэлэх амархан, харин яаж түүнээ ажил хэрэг болгох вэ? Мэдээж огт хэрүүл маргаангүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зөвшилцөж нухацтай ярилцаж байж л ажил үүргээ тэгш хуваарилах болно гэдгийг сайн санаарай.

Yүний тулд сэтгэл зүйн энгийн нэгэн арга хэрэглэе. Та 4 хуудас цаас авч, тус бүрийг 2 хуваахад 8 багана болно. Эхний багананд гэрийн бүх ажлыг бичиж, бусад 7 багананд дараах гарчгуудыг тавина.
1. Гэрийн бүх ажил
2. Зөвхөн эр хүний ажил
3. Yндсэндээ эр хүний ажил, гэхдээ эхнэрийн оролцоотой
4. Эр хүний ажил, эхнэрийн идэвхтэй оролцоотой
5. Эхнэр нөхөр тэнцүү хувааж хийх ажил
6. Эхнэрийн хийх ажил, нөхрийн идэвхтэй оролцоотойгоор
7. Эхнэрийн хийх ажил, нөхөр бага зэрэг оролцоно
8. Зөвхөн эм хүний ажил

Одоо та нар 2 цаас аван доорх асуултанд хариулцгаа.
- Хэн яаж эдгээр ажлуудыг хийх ёстой вэ?
- Yнэндээ одоо хэн хийж байна?
Таны болон нөхрийн чинь хариулт их ялгаатай байгаад гайхах юм үгүй. Хүн бүр гэрийн ажлыг өөр өөрөөр төсөөлдөг.

Одоо санал тохирохгүй, хэт зөрөөтэй асуудлуудыг авч хэлэлцэн, ерөнхий нэг дүгнэлтэд хүрэхийг хичээ. Бусад жижиг ажил, бичигдээгүй ажлуудыг мөн ингэж ярилц. Хэрэв танай хүүхдүүд нилээд өсөж том болсон бол үүнд татан оролцуул. Энэ бол зугаатай боловч их чухал, ашигтай тоглоом. Дараа нь гэр бүлийн зөвлөл гэрийн бүх ажлыг чухал, чухал биш гэж тодорхойлж, хийх дараалал, хугацааг тооцон, гэр бүлийн гишүүдийн дунд хуваарилж, нөгөө 7 баганандаа бичнэ.

Эрчүүдээр “эзэгтэйн” ажил хийлгэх нь муу юу?
Хэрвээ гэр бүлийн ажил үүргийн “сонгодог” хуваарилалтыг өөрчлөн эрчүүдээр зөвхөн хүүхэд асрах, хоол ундаа бэлтгэх зэрэг гэр орны ажил хийлгээд байвал тодорхой хугацааны дараа түүний сэтгэхүйд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэрээр төрөлхийн дайчин, зоримог шинж чанараа алдаж үгэнд оромтгой, дуулгавартай болдог байна. Судалгаанд байгалийн жам ёсны эсрэг явсан эрчүүдийн бэлгийн чалх илт буурдаг болох нь тогтоогджээ. Энгийн үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа тэд жирийн сексэд сонирхолгүй болж, эмэгтэй хүнтэй нэг оронд зүгээр л хамтдаа унтдаг хүн болж хувирдаг байна.Эрчүүд гэр бүлийн ажилд тусалдаггүй, телевиз үзээд, эсвэл сонин бариад хэвтчихдэг гэж эмэгтэйчүүд гомдоллох нь бий. Гэтэл эмэгтэй хүнд тааламжтай байж болох зүйл эр хүний хувьд маш муу нөлөөтэй байх жишээтэй.

Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ. Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.


Category: Зөвөлгөө | Views: 629 | Added by: Oyuk | Rating: 0.0/0 |
Total comments: 1
0   Spam
1 Beck   (2014-01-30 7:05 AM)
Thanks for sharing. Your post is a useful coniirbutton.

Name *:
Email *:
Code *:
Нэвтрэх
Тавтай морил Зочин




:
Password:


Хайх


Загас

Чат






Найз сайт
  • mongolub
  • allweb

  • Санамсаргүй

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүсгүй.Комын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.
    By Oyuk © 2016
    Create a free website with uCoz -->